Увс аймагт сураггүй болсон эмэгтэйг 15 дахь өдрөө эрэн хайж байна

Увс аймагт сураггүй болсон эмэгтэйг 15 дахь өдрөө эрэн хайж байна

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Маш” гэдэг газарт малаа хайхаар яваад сураггүй болсон малчин эмэгтэйг эрэн хайх ажил үргэлжилж байна.

Тодруулбал, малчин А аравдугаар сарын 15-ны өдрийн 07:00 цагийн орчимд малаа хайхаар яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 16:50 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын цагдаагийн хэлтэс болон мэргэжлийн ангийнхан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Хэргийн газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км зайд байрладаг байна.