Онон-Балжийн хамгаалалтын захиргаа 7 бамбарууш, 1 шүдлэн баавгайг түр хамгаалан сэнхрүүлж, байгальд нь буцаажээ

Онон-Балжийн хамгаалалтын захиргаа 7 бамбарууш, 1 шүдлэн баавгайг түр хамгаалан сэнхрүүлж, байгальд нь буцаажээ

Онон-Балжийн байгалийн цогцолборт газар болон түүний орчны бүсэд энэ сарын 30-ны өдрийн байдлаар нийт 64 удаагийн тохиолдлоор 90 хүрэн баавгай бүртгэжээ.

Эдгээр баавгайгаас долоон бамбарууш, нэг шүдлэн баавгайг хамгаалалтын захиргаанд хүргүүлж, түр хугацаанд асран хамгаалан тэнхрүүлсний дараа байгальд нь буцаан тавьсан байна.

Иймд баавгайн бүртгэгдсэн байршлын ойролцоо амьдарч буй нутгийн иргэд, малчин өрхүүд болон ойн цэвэрлэгээний ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг өөрсдийн болон ажилтнуудын аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас анхаарууллаа. Хүрэн баавгайтай холбоотой ажиглалт, мэдээллийг Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 99777844 дугаарын утсаар өгөх боломжтой.