М.Энхсайханы твиттер хаягийг түүний гэр бүлийн хүмүүс хөтөлж байна уу

М.Энхсайханы твиттер хаягийг түүний гэр бүлийн хүмүүс хөтөлж байна уу

Ерөнхий сайд асан М.Энхсайханд Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс 4 жил 6 сар цагдан хорих шийдвэр гаргасан. Иймд тэрээр энэхүү шийдвэрийг эсэргүүцэж Давж заалдах шатны шүүхэд хандаад буй. 

Тэгвэл түүний өөрийн твиттер хуудаст өнөөдөр түүний мэдэгдлүүд орж эхэлжээ. 

Тэрээр “Анхан шатны шүүхийн шударга бус шийдвэрт дургүйцлээ илэрхийлсэн нийт хүмүүст талархал илэрхийлж байна”, “Шүүгчид бүгд шударга бус биш.шүүхийн бие даасан хараат бус байдалд эрээ цээргүй захиалгатай оролцох нь ардчиллыг мөхөөх хэрэгсэл болж байгаад санаа зовж байна”, “Надаар туг тахиж бусдыг айлгаж дарамтлах улс төр бүтэхгүй дээ.үүндээ шүүхийг оролцуулах нь 1 хүний дэглэм тогтоох популист санаархал.энэ бол олон орны туулсан гашуун сургамж юм” хэмээжээ. 

Ямартай ч өнөөдөр тэрээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй, харин түүнийг гар утас болон олон нийтийн цахим сүлжээ хэрэглэхийг нь хориглосон байх талтай. Иймд түүний гэр бүлийн хүмүүс түүний өмнөөс твиттер хаягт нь мэдээлэл оруулж байх талтай юм. Сонирхуулахад, түүнийг анхан шатны шүүх хурлын өмнөхөн "олон нийтийн сүлжээнд идэвхитэй байна" гэсэн үндэслэлээр шүүх хурал хүртэлх хугацаанд цагдан хорьсон билээ.