Халдварын үед өндөр ачаалалтай ажиллаж буй албан хаагчдыг орон сууцжуулна

Халдварын үед өндөр ачаалалтай ажиллаж буй албан хаагчдыг орон сууцжуулна

Коронавирус цар тахлаас урьдчилсан сэргийлэх ажлын хүрээнд Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн салбарын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд, уртасгасан цагаар ажилласан байгаа юм. Тэгвэл өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдааны үеэр Халдварын үед өндөр ачаалалтай ажиллаж буй төрийн үйлчилгээний, тусгай албан хаагчдыг орон сууцжуулах шийдвэр гаргажээ. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга н.Ганзориг мэдээллээ.