Тайланд Мьянмарын химийн бодисын экспортыг хориглоно

Тайланд Мьянмарын химийн бодисын экспортыг хориглоно

Тайланд хил дамнасан бохирдлын асуудал улам хурцдаж байгаатай холбоотойгоор Мьянмарын газрын ховор элементийн олборлолтод ашигладаг химийн бодисын экспортыг зогсоохоор төлөвлөж байгаагаа тус улсын Шадар сайд мэдэгдлээ.

Энэ арга хэмжээ нь Мьянмар болон холбогдох бусад улс руу чиглэсэн газрын ховор элементийн үйлдвэрлэлийг онилж байгааг гэдгийг Шадар сайд онцолжээ. Тайланд, Хятад, Мьянмар улс энэ асуудлаар арваннэгдүгээр сарын 24–26-нд хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа аж.  Мьянмар дахь газрын ховор элементийн хяналтгүй олборлолт нь Тайландын хойд хэсгийн гол мөрнүүдийг бохирдуулж буй гэж эсэргүүцэгчид үздэг. Тайландын Засгийн газар ням гарагт Кок голын Тайландын талын хэсгийг бохирдлын хяналтын бүс болгон зарлаж, хорт бодисын бохирдлыг бууруулах арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.