Байдрагийн УЦС-ын төсөлд Кувейтийн сангаас 48.1 сая ам.долларын зээл санал болгожээ

Байдрагийн УЦС-ын төсөлд Кувейтийн сангаас 48.1 сая ам.долларын зээл санал болгожээ

Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Бууцагаан сумын заагт Байдраг гол дээр барихаар төлөвлөж буй 30 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцын төсөлд Кувейтийн сангаас 48.1 сая ам.долларын зээлийн санхүүжилт санал болгожээ.

Тодруулбал, Кувейтийн сангаас 15 сая кувейт динар буюу 48.1 сая ам.долларын зээлийг жилийн 2.5 хувийн хүүтэй, 0.5 хувийн захиргааны хураамжтай, нийт гурван хувийн нөхцөлөөр олгох санал ирүүлсэн байна. Зээлийг зургаан жилийн хөнгөлөлтийн хугацааг оролцуулан нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөр санал болгожээ.

“Байдрагийн усан цахилгаан станц” төслийн нийт хөрөнгө оруулалт 53.3 сая ам.доллар бөгөөд барилга угсралтын ажлыг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тус станц нь 5 МВт-ын хоёр, 20 МВт-ын нэг турбин буюу нийт гурван турбинтай байхаар тооцсон байна. Төсөл хэрэгжсэнээр Баянхонгор, Өвөрхангай аймгийн төв болон сумдын цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах, Төвийн бүсийн эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нэмэх ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн оргил ачаалал болон аваарын үед эрчим хүчний системийн горим тохируулга хийх, импортын цахилгаан эрчим хүчний хамаарлыг бууруулах боломж бүрдэх юм.




Маргааш ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ