БНХАУ-ын Сужоу хотод зохион байгуулагдаж буй Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны U15 насны аварга шалгаруулах тэмцээний сүүлийн тоглолтод Монголын шигшээ баг Макаогийн шигшээ багийг 1:0 харьцаатайгаар хожлоо.
Ингэснээр Монголын U15 шигшээ баг тэмцээний гурван тоглолтод дараалан хожиж, есөн оноотойгоор тэмцээний өндөрлүүллээ. Манай баг эхний тоглолтод Умард Марианы арлуудын багийг 8:0, хоёр дахь тоглолтод Гуамын багийг 2:0-ээр тус тус хожоод байсан юм. Түүнчлэн манай шигшээ баг гурван тоглолтод нийт 11 гоол оруулж, хаалгандаа нэг ч гоол алдалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
Энэ удаагийн тэмцээний онцлог нь багууд тойргийн журмаар тоглох журамтай бөгөөд Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны албан ёсны тэмцээний журмын дагуу аварга ялагчийг тодруулахгүй юм. Иймээс Монголын шигшээ баг гурван тоглолтдоо бүгдэд нь хожсон амжилтаар тэмцээнийг дуусгаж байна. EAFF U15 Championship 2026 тэмцээн арваннэгдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Сужоу хотын Taihu Football Sports Centre-д болсон билээ.