ВИДЕО: Автомашин гарч дууссанаас хэдхэн хормын дараа гүүр голд тасарчээ

ВИДЕО: Автомашин гарч дууссанаас хэдхэн хормын дараа гүүр голд тасарчээ

ОХУ-ын Сибирийн Кузбасс мужид Томь гол дээгүүрх хөвөгч гүүр хүчтэй урсгал болон мөсөн бөөгнөрлийн улмаас тасарчээ. Хяналтын камерт бичигдсэн дүрс бичлэгт автомашин гүүрээр гарч амжсанаас хэдхэн хормын дараа гүүр хоёр хэсэг болон салж, нэг хэсгийг нь голын хүчтэй урсгал авч одож буй нь харагдах ажээ.

ВИДЕО: 

Энэ хэрэг энэ сарын 23 /2026.11.23/-нд Майзас суурингийн орчимд болжээ. Үүний улмаас Майзас болон Ортоны суурингийн 1200 гаруй оршин суугч авто замаар зорчих боломжгүй болсон байна. Орон нутгийн удирдлагууд гүүрийг сэргээн засварлах боломжийг судалж байгаа ч голын мөсөн бөөгнөрөл, хүчтэй урсгалын улмаас одоогоор засварын ажил эхлүүлэх боломжгүй байгаа аж.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө