Иргэн Ш.Мөнгөншагай 3 жил, шүүгч Б.Цолмонбаатар нар 3-5 жил хоригдох ял авчээ

Иргэн Ш.Мөнгөншагай 3 жил, шүүгч Б.Цолмонбаатар нар 3-5 жил хоригдох ял авчээ

Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, хахууль өгсөн үйлдэлд Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир нарын 15 хүнийг буруутган Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлээд байсан билээ.

Улмаар  шүүх хурал өнгөрөгч долоо хоногийн Пүрэв гарагт эхэлж, Баасан гарагт завсарласан юм. Улмаар энэ долоо хоногийн Даваа гарагт эхлэн үргэлжлүүлэн хуралдаж эхэлсэн шүүх хуралдаан өчигдөр дууссан байна. Ингээд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  Ш.Мөнгөншагай 3 жил, Г.Жаргаланд 3 жил, Шүүгч Б.Цолмонбаатарт 5 жил, Шүүгч Э.Халиунбаяр 3 жил, Цагдаагийн мөрдөх тасгийн дарга асан  хошууч Г.Алтан-Очир 3 жилийн ял авчээ.