Автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдаж амиа алдсан хэрэг гарчээ

Автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдаж амиа алдсан хэрэг гарчээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн “Задгай”-д Хово загварын өөрөө буулгагч онхолдож автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан хэрэг гарчээ.

Онцгой байдлын газрын алба хаагчид дуудлагыг 05.25-ны өдрийн 19:42 цагт хүлээн авч хэргийн газарт очиход  Хово загварын өөрөө буулгагч онхолдож Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн 45 настай, эрэгтэй автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан байжээ. Тэд цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө