Завхан аймагт нэр дэвших Ц.Цэрэнпунцаг ил гарч, Ш.Сайхансамбуу мэдэгдэл хийв

Завхан аймагт нэр дэвших Ц.Цэрэнпунцаг ил гарч, Ш.Сайхансамбуу мэдэгдэл хийв

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид ирэх Мягмар гарагт буюу зургадугаар сарын 02 ны өдөр СЕХ-ноос “Нэр дэвшигчийн үнэмлэх”-ээ гардаж авна, улмаар УИХ-ын сонгуулийн сурталчилгаа энэ өдөр албан ёсоор эхлэх юм. Харин энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН-аас Завхан аймагт Үндэсний бөхийн Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичиг асан Б.Баярсайхан нарыг дэвшүүлнэ гэж мэдэгдсэн. 

Тэгвэл МАН-ын дээрх шийдвэр гарахаас өмнө Ц.Цэрэнпунцаг гадаадад хөл хорионд орж, эх орондоо ирэх боломжгүй болоод байсан ч тэрээр дөрөвдүгээр сарын 30 –ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн бөгөөд түүний тусгаарлалтын хугацаа ирэх зургадугаар сарын 06 ны өдөр бүрэн дуусах юм. 

Үндэсний бөх сонирхогчдын дунд биеийн хэлбэр төгс гэж үнэлэгддэг байсан Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг бизнесийн салбарт манлайлж, олны өмнө гаралгүй нэлээдгүй хугацааг өнгөрөөсөн. Харин түүнийг Үндэсний бөхөд хүч үзэж байх үеэр нь иргэд төсөөлж байсан нь гарцаагүй юм. 

Тэгвэл түүний сүүлийн үеийн зураг нь олон нийтийн сүлжээнд саяхнаас гарч эхэлсэн юм. Харин тэрээр нэлээдгүй турж, Үндэсний бөхөөр барилдаж байх үеэсээ нэлээдгүй өөрчлөгдсөн байна. Иймд түүний зургийг харсан зарим иргэд “Цагтаа ямар сайхан залуу байлаа юун яасан Баярцогт” гэх нь байна. 

Харин ШИНЭ нам эвслээс Завхан аймагт Нарантуул захын эзэн Ш.Сайхансамбуу өрсөлдөнө гэж мэдэгдсэн. Тэгвэл тэрээр өөрийн твиттер хуудастаа “Нэр дэвшигч хүн элдэв үзүүлбэр,илбэ, хууран мэхлэлт,Сүртэй яриа,аймаар зураг энэ тэр хэрэггүй л дээ хоцрогдсон харин хуулийг яаж бичих түүнийг яаж ёсчлон хэрэгжүүлэх арга ухаанаа яривал илүү дээр гэж бодож байна.   ДЭВШИГЧ ГУАЙ” гэжээ. 




П.Бүрэнтөгс шинэ улсын аварга боллоо

15 цагийн өмнө

Шуурхай мэдээ