Л.Бямбаа агсны хүү С.Төмөрбаатар ӨМГӨӨЛӨГЧИЙН хамтаар ШҮҮХ ХУРАЛД оролцох хүсэлт ирүүлжээ

Л.Бямбаа агсны хүү С.Төмөрбаатар ӨМГӨӨЛӨГЧИЙН хамтаар ШҮҮХ ХУРАЛД оролцох хүсэлт ирүүлжээ

Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс Г.Сүхболд нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хуралдааныг өнгөрөгч гуравдугаар сарын 30-ны өдөр товлоод байсан билээ.

Хорих ангид амь насаа алдсан шүүгч Л.Бямбаа агсны хүү С.Төмөрхуяг уг хуралд хохирогчоор оролцох ёстой байсан ч өөрийнхөө өмнөөс хууль ёсны төлөөлөгч болгон өмгөөлөгчөө оролцуулахаар болсон байдаг. Гэвч С.Төмөрхуягийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар Шведийн Стокольм хотод ар гэрийн гачигдлаар очоод хөл хорионд орсон учир хурлыг хойшлуулах хүсэлт шүүхэд ирүүлснийг үндэслэн шүүх хурлыг тавдугаар сарын 27-ны өдөр хүртэл хойшлуулаад байсан юм. Хурал товлосон хугацаа өнгөрсөн бөгөөд өнөөдрийг хүртэл хөл хорионы дэглэм үргэлжилж байгаа тул шүүхээс өчигдөр хурлын товыг сунгах шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, уг товлогдсон шүүх хуралдаанд оролцох өмгөөлөгч гадаадаас ирээгүй байгаа, хохирогч С.Төмөрхуяг өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлт дахин гаргасан зэрэг шалтгаанаар шүүх хуралдааныг 2020 оны долоодугаар сарын 1-ны 09.00 цаг хүртэл хойшлуулжээ.