ЦЕГ: Хүүхдээ тэврээд зургаан давхраас үсэрсэн эмэгтэйн хэргийг шалгаж байна

ЦЕГ: Хүүхдээ тэврээд зургаан давхраас үсэрсэн эмэгтэйн хэргийг шалгаж байна

Өнгөрсөн сарын 29-ны өдөр /2020.05.29/ 18.00 цагийн үед Баянгол дүүргийн III дугаар хороолол, 14 дүгээр хороонд байрлах Өргөө кино театрын арын байрны зургаан давхараас 30 орчим насны эмэгтэй 2-3 орчим сартай хүүхдээ тэвэрч үсэрсэн хэрэг гарсан. 

 Үсэрсэн эмэгтэйг хүүхдийнх нь хамтаар Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргэсэн ч амьд үлдэж чадаагүй юм. 

Хэрэг гардаг өдөр алба хаагчид тус байрнаас хоёр эрэгтэйг сэжиглэн баривчилсан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Хэргийг шалгаж байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. 

Уг хэрэг ахуйн архидалтаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэл үү, эсвэл амиа хорлолт, зориудын сэдэлтэй гэмт хэрэг байсан уу гэдгийг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байгаа юм.