11 настайдаа Олимпийн эрхээ авсан тамирчин Скай Браун бэлтгэлийнхээ үеэр хүнд гэмтжээ

11 настайдаа Олимпийн эрхээ авсан тамирчин Скай Браун бэлтгэлийнхээ үеэр хүнд гэмтжээ

11 насандаа Токиогийн олимпийн эрх авсан Их Британийн скейтбордын тамирчин Скай Браун бэлтгэл дээрээ үсрэлт хийх үеэрээ өндрөөс унан эмнэлэгт хүргэгджээ.

Эмнэлэгт хүргэгдсэн Скай Браун “Би хүмүүст унаж байгаагаа харуулж эсвэл бэртэл гэмтлийнхээ талаар ярихыг хүсдэггүй. Хүмүүс миний хийж байгаа зүйлийг хараад хөгжилтэй байгаасай гэж хүсдэг. Гэхдээ саяны уналт бол миний амьдралдаа унаж байсан хамгийн аюул дагуулсан уналт байлаа. Би хүн бүхэнд зүгээр гэдгээ мэдэгдмээр байна. Заримдаа унах нь байдаг л зүйл. Хурдхан эдгэрээд илүү хүчтэй болоод эргэн ирнэ. Дэлхий даяар одоогийн байдлаар олон зүйл өрнөж байна. Гэвч хүн бүхнийг хийж байгаа зүйлээ аз жаргалтай, баяр баясалтайгаар хийгээсэй гэж би хүсч байна” хэмээн ярьжээ.

Скай Браун Япон улсын Мияазаки хотод төрсөн бөгөөд түүний ээж нь Япон, аав нь Их Британи хүмүүс юм. Харин Youtube дээр нийтэлсэн бичлэгнийхээ тайлбар дээр нь “Одоохондоо энэ бол миний унаж байсан хамгийн муу уналт байлаа. Миний дуулга болон тохойн хамгаалалт маань намайг аварлаа. Гэхдээ энэ намайг зогсоохгүй ээ. Би 2021 онд Токиод алтан медаль авах болно. Хүчтэй бай, эерэг бай” хэмээн бичжээ.




П.Бүрэнтөгс шинэ улсын аварга боллоо

13 цагийн өмнө

Шуурхай мэдээ