Умард туйлын бүсэд голын усанд их хэмжээний түлш асгарч, онц байдал зарлажээ

Умард туйлын бүсэд голын усанд их хэмжээний түлш асгарч, онц байдал зарлажээ

Өнгөрсөн баасан гарагт Норильск хотын цахилгаан станцын шатахууны нөөцийн саванд эвдрэл гарснаас Умард туйлын бүс нутагт оршдог голын усанд 20,000 тонн дизель түлш асгарчээ.

Ослын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тухайн газар оронд онц байдал зарлаж,болсон видео хурлын үеэр цахилгаан станцыг эзэмшигч Норникель компанийн захирлыг ослын талаар төвд шуурхай мэдээлэл өгөөгүй гэж буруутган хатуу зэмлэжээ.

“Засгийн газар яагаад хоёр өдрийн дараа ослын талаар мэдэв? Ийм ноцтой ослыг бид сошиал сүлжээнээс түрүүлж сонсох ёстой гэж үү? Та ер нь эрүүл байна уу?” гэх зэргээр Путин компанийн тэргүүн Сергей Липинийг зэмлэсэн байна.

 

Мөн бүс нутгийн байгаль, гол нууруудыг бохирдлоос цэвэрлэх ажлыг тус улсын онцгой байдлын ерөнхий газар эхлүүлэхээр болжээ. Алдагдсан шатахууны хэмжээ асар их тул нуун дарагдуулах боломжгүйг World Wildlife Fund сангийн ОХУ дахь салбарын тэргүүн Алексей Книжников хэлж байна.

Шатахуун асгарсан Амбарная гол нь зам харгуй муутай, алслагдсан байрлалтай тул цэвэрлэх ажиллагаа явуулахад маш хүнд хэцүү гэж албаныхан үзэж байна.

ОХУ-ын байгаль орчны сайд Дмитрий Кобылкин асгарсан шатахууныг шатаах санал гаргасныг зарим хүмүүс хэт эрсдэлтэй гэж үзжээ.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө