ХУДАЛДААНЫ ДАЙН: АНУ, БНХАУ хэлэлцээрийн ширээнд сууна

ХУДАЛДААНЫ ДАЙН: АНУ, БНХАУ хэлэлцээрийн ширээнд сууна

Багагүй хугацаанд үргэлжилсэн, Америк, Хятадын дайн шийдэгдэх бололтой. Тодруулбал, хоёр орны төлөөлөгчид худалдааны сөргөлдөөнийг зохицуулах үүднээс энэ сарын 20-ны өдөр хэлэлцээрийн ширээний ард сууна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

Эргэн сануулахад, худалдааны дайны шинэ үе тавдугаар сард, талууд олон хэлэлцээр хийсэн ч тохиролцоонд хүрэлгүй өндөрлөсний дараа эхлэсэн юм.

Үүний дүнд худалдааны салбарт шинэ хязгаарлалтууд тавигдсны дотор Хятадын технологийн гигант Хуавэй компанийн эсрэг америкчууд хатуу хязгаарлалт тавьж, Америкийн компаниуд Хуавэйд өөрсдийн бүтээгдэхүүн болон үйлдлийн системийг нийлүүлэх боломжгүй болж байв.