УОК: Үйлчилгээний газруудыг нээх асуудлыг хэлэлцэж байна

УОК: Үйлчилгээний газруудыг нээх асуудлыг хэлэлцэж байна

Улсын Онцгой Комиссын ээлжит хуралдаан өнөөдөр 11:00 цагт эхэлсэн. Ингээд анхдугаар чуулганы хуралдааны дараа үргэлжлүүлэн хуралдахаар зохион байгуулсан ч 16.00 цагт УИХ-ын чуулган дахин хуралдаж УИХ-ын даргыг томилох гэж байна. 

Тиймээс УИХ-ын даргыг сонгож, Анхдугаар чуулган хаалтаа хийсний дараа УОК-ын хуралдааныг үргэлжлүүлэх болсон байна. 

Өнөөдрийн УОК-ын хуралдаанаар дотооддоо хязгаарлалтад буй үйлчилгээний байгууллагуудыг халдваргүйтэл, ариутгалын дор нээх тухай асуудлыг хэлэлцэж байгаа аж. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийнэ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстээс мэдээллээ. Мөн хөл, хориог сунгах асуудлыг хэлэлцэх юм.