АН-ын бүлгийн даргаар Д.Ганбатыг, УИХ-ын дэд даргаар С.Одонтуяаг томилжээ

АН-ын бүлгийн даргаар Д.Ганбатыг, УИХ-ын дэд даргаар С.Одонтуяаг томилжээ

УИХ-ын сонгуулийн үр дүнгээр 11 суудал авсан Ардчилсан нам өнөөдөр бүлгийн дарга, дэд даргаа томилсон байна. 

Тодруулбал, АН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг сонгосон байна. Тэрээр Баянхонгор аймгаас нэр дэвшин сонгогдсон юм. Д.Ганбат 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан билээ. 

Харин УИХ-ын дэд даргаар С.Одонтуяаг томилжэээ. Тэрээр мөн л 2012-2016 оны УИХ-д сонгогдон ажиллаж, бүлгийн дэд даргын үүргийг гүйцэтгэж байсан юм. Тус нам ирэх дөрвөн жил сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж ажиллана.