Ж.Ганбаатар сайд руу зүтгэсэн ч байнгын хорооны дарга дээр унасан уу

Ж.Ганбаатар сайд руу зүтгэсэн ч байнгын хорооны дарга дээр унасан уу

Баянгол дүүргээс УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон "Оргил"-ын Ж.Ганбаатар намын дарга У.Хүрэлсүхээсээ өглөө, үдэшгүй сайдын суудал нэхэж яваа мэдээлэл Тусгаар тогтнолын ордонд яригдаж байна. 

Харин У.Хүрэлсүх "Би чамд өртэй юм уу. Өөрөө мэдээд сайд нараа сонгоно" хэмээн амыг нь таглажээ. Нэгэнтээ намын дарга нь сайдын албан тушаалд томилохгүй гэсэн учир тэрбээр байнгын хорооны даргын албыг хаших бололтой. 

Ж.Ганбаатарын хувьд өмнөх парламентад Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм. Тиймээс түүнийг уг ажлаа үргэлжлүүлэх саналыг У.Хүрэлсүх тавьсан гэх сураг байна. 

Сүүлийн өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд сайдын төлөөх "зодоон" ширүүсч, МАН-ынхан өөр хоорондоо ил, далд үзэлцэж буй. Ж.Ганбаатарын хувьд сонгуулийн үеэр намдаа өгсөн хандивын хариу болгон сайдын албан тушаал нэхсэн гэх мэдээлэл байгаа юм. 

Хандив бол буцааж нэхэхгүй сэтгэлийг өглөг. Түүнээс албан тушаалаар хариу авах хэрэгсэл бус гэдгийг намын дарга нь түүнд анхааруулсан бололтой.