ФОТО: Парк ажиллаж эхэлсэн ч халдваргүйтлийн дэглэмийг МӨРДӨХГҮЙ байна

ФОТО: Парк ажиллаж эхэлсэн ч халдваргүйтлийн дэглэмийг МӨРДӨХГҮЙ байна

Өнгөрсөн пүрэв гараг буюу долдугаар сарын 2-ноос эхлэн Үндэсний соёл амралтын хүрээлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Олны нэршиж заншсанаар хүүхдийн парк жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлчээр ажиллаж эхэлдэг ч энэ жил коронавирусийн хөл хориотой холбоотой хожуу үйлчилж эхлэв. Олон сар гэртээ байсан багачууд тоглож наадах газартай болсон хэдий ч эрсдэл байна гэдгийг шийдвэр гаргагчид хэлж тодорхой нөхцөл шаардлагыг байгууллагуудад тавьж буй. Гэсэн ч биднийг паркт очих үед хэн ч биеийн халуун шалгаж, гар ариутгахыг шаардсангүй. Тэр ч байтугай тэнд амны хаалт зүүж хоорондын зай баримтлах хүн ховорхон харагдлаа. 

Эргэн нээгдээд удаагүй хэдий ч паркт бага насны хүүхдээ дагуулан явах хүмүүс цөөнгүй байлаа. Ачаалал хэр зэрэг байгаа талаар тус газрын ажилтан н.Туяагаас тодруулахад "Ерөнхийдөө тийм их биш ч гэсэн тодорхой хэмжээнд хүмүүс ирж байна. Өдрөөс өдөрт үйлчлүүлж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа" гэсэн юм. Мөн түүнээс гар ариутгагч, халдваргүйжүүлэгч бодис болон тусгай шалган нэвтрүүлэх хэсэг байгаа эсэхийг лавлахад тийм зүйл байхгүй, гар ариутгагч кассын хэсэгт л байгааг хэлсэн юм. 

Ингээд удаан хугацааны дараа эргэн нээгдсэн Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.