Наадмаар худалдааны төв, томоохон дэлгүүр, банкнуудын ажиллах цагийн хуваарь

Наадмаар худалдааны төв, томоохон дэлгүүр, банкнуудын ажиллах цагийн хуваарь

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд тэмдэглэнэ гэж заасанчлан улс орон даяар тав хоног амарна. Эдгээр амралтын өдөр томоохон сүлжээ дэлгүүрүүд болон худалдааны төв, арилжааны банкнууд ямар цагийн хуваариар ажиллах тухай мэдээллийг хүргэж байна.

“Энэ жил "Нарантуул", "Хархорин", "Да хүрээ" зэрэг худалдааны төв наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-15-нд амарч 16-наа ажиллах бол Бөмбөгөр худалдааны төв хамгийн урт хугацаанд буюу энэ сарын 20-н хүртэл амрахаар төлөвлөсөн байна. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд томоохон сүлжээ дэлгүүрүүд амрахгүйгээр, ердийн цагийн хуваариар ажиллах юм.

СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДИЙН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

"Номин" супермаркетын салбар дэлгүүрүүд: Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарь буюу 08:45-22:00 цаг хүртэл ажиллана.

"Имарт" сүлжээ дэлгүүр: Бүх салбар долдугаар сарын 9-10-нд 09:00-23:00 цагт ажиллахаар болжээ. Харин долдугаар сарын 11-нээс эхлэн энгийн цагийн хуваарь буюу 09:00-22:00 цагт ажиллана.

"Оргил" худалдааны төвийн салбарууд: Долдугаар сарын сарын 15-ныг дуустал

  • Тусгаар тогтнолын ордон дахь Оргил худалдааны төв 09:00-22:00 цаг
  • Хороолол болон Амгалан дахь салбар 09:00-22:30 цаг
  • Энканто шилтгээн ба Зургаан буудал дахь салбар 09:00-23:00 цаг
  • Яармаг, Сонсголонгийн салбар 08:00-22:00 цаг
  • Зунжин, Налайх, Дархан дахь Оргил худалдааны төвийн салбар 09:00-23:00 цагт ажиллана.

Оргил худалдааны төвийн бүх салбар долдугаар сарын 16-наас эхлэн тухайн салбарынхаа цагийн хуваарийн дагуу ажиллах юм.

"Сансар" сүлжээ дэлгүүр: Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд тус сүлжээ дэлгүүрийн салбарууд ердийн цагийн хуваарь буюу 08:00-00:00 цагт ажиллана.

"Миний" сүлжээ дэлгүүр: Баяр наадмын амралтын өдрүүдэд 09:00-22:00 цаг буюу ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Худалдааны төвүүдийн цагийн хуваарь:

"Нарантуул" олон улсын худалдааны төв: Долдугаар сарын 11-16-нд амарна. Долдугаар сарын 17-ноос эхлэн ердийн цагийн хуваариар ажиллана.

"Хархорин" худалдааны төв: Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн 09:30-20:00 цагт ажиллана.

"Дүнжингарав" худалдааны төв: Долдугаар сарын 11-15-нд амарч, 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тус худалдааны төвийн ердийн цагийн хуваарь нь 10:00-20:00 цаг.

"Бөмбөгөр" худалдааны төв: Долдугаар сарын 11-20-нд амарна. Долдугаар сарын 21-нээс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тус худалдааны төвийн ердийн цагийн хуваарь нь 09:00-20:00 цаг.

"Содон Бөмбөгөр" худалдааны төв: Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн ердийн цагийн хуваариар ажиллах юм.

"Барс" худалдааны төв: Долдугаар сарын 11-14-нд амарч, 15-наас хэвийн цагийн хуваарийн дагуу буюу 08:00-19:00 цагт ажиллаж эхэлнэ.

"Хүчит Шонхор" худалдааны төв: Долдугаар сарын 11-13-нд амарна. Долдугаар сарын 14-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу буюу 05:00-18:00 цагт ажиллаж эхэлнэ. 

"Да хүрээ" авто худалдааны төв: Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн энгийн цагийн хуваариар ажиллана. Да хүрээ захын ердийн цагийн хуваарь: 08:30-18:30 цаг.

БАНКУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ:

Төрийн банк: 7 дугаар сарын 11-ний өдөр “Чулуун овоо" тооцооны төв, “Мустанг" тооцооны төв,

  • 7 дугаар сарын 12-ны өдөр “Занабазар" салбар , “3-р хороолол" тооцооны төв
  • 7 дугаар сарын 13-ны өдөр "Мөнгөн завьяа" тооцооны төв, "Өнөр" тооцооны төв
  • 7 дугаар сарын 14-ны өдөр "50 мянгат" тооцооны төв, "13-х хороолол" тооцооны төв
  • 7 дугаар сарын 15-ны өдөр "120 мянгат" тооцооны төв, "Өргөө" тооцооны төвүүд 11:00-17:00 цагийн хооронд тус тус ажиллана.

Голомт банк: 2020 оны 7 дугаар сарын 11-13-ны өдөр “Солонго” салбар 11:00-19:00 цагийн хооронд, долдугаар сарын 11-15 өдөр “Хан-Уул И-март” салбар 09:00-21:00 цагийн хооронд ажиллана. Бусад салбарууд амарна.

Хаан банк: 7 дугаар сарын 11-16-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь бүх салбар амарна.

Хас банк: Баяр наадмын өдрүүдэд “Сансар дахь И-март тооцооны төв” 10:00-23:00 цагийн хооронд ажиллана.




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө