Галын улмаас Орхон аймагт нэг иргэн амиа алджээ

Галын улмаас Орхон аймагт нэг иргэн амиа алджээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 3Б дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага 07.26-ны өдрийн 23:09 цагт ОБЕГ-т ирсэн байна. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан, 23:18 цаг очиж, иргэн Д-ын 2×2 метрийн хэмжээтэй модон амбаар шатаж байсныг 35 минут ажиллаж унтраажээ.

Уг гал түймэрт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн М /58 настай, эрэгтэй/ өртөж нас барсан бөгөөд цогцсыг аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Солонгод шилжүүлж өгсөн байна.    

Эх сурвалж: ОБЕГ