Л.Болд: Улстөрчийн карьераа дуусгалаа

Л.Болд: Улстөрчийн карьераа дуусгалаа

УИХ-ын гишүүн асан Л.Болд энэ удаагийн УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, ялагдал хүлээсэн. Тэрээр сонгуулийн өмнө ШИНЭ намыг Ж.Батзандангийн хамт байгуулсан билээ. Улмаар тэрээр одоо ШИНЭ намын төв зөвлөлийн дарга гэсэн сонгуульт ажлаас гадна, саяхан Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны зөвлөхөөр томилогдоод буй.

Тэгвэл тэрээр Үндэсний шуудан сонинд өгсөн ярилцлагадаа “улстөрчийн карьераа дуусгалаа” гэжээ. Тодруулбал тэрээр “Цаашид ч ШИНЭ намын гишүүн хэвээрээ байх болно. Намынхаа төв зөвлөлийн даргын сонгуульт ажлаа эхний хурлаар өгнө. Өнгөрсөн сонгуулиар Хан-Уулын сонгогчид дүн тавьснаар миний хувьд улстөрчийн карьераа дуусгалаа. Цаашид надад өгөх даалгавар байвал төрийн ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэж, сурсан мэдсэнээ зориулах болно” гэсэн байна.