Хөвсгөл аймагт 25 настай, эрэгтэй гэрээсээ гараад сураггүй болжээ

Хөвсгөл аймагт 25 настай, эрэгтэй гэрээсээ гараад сураггүй болжээ

Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум, 1 дүгээр баг “Ганга нуурын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 265 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км/-т 25 настай эрэгтэй, иргэн Д наймдугаар сарын 4-ний өглөөний 04:00 цагт гэрлүүгээ гараад сураггүй болсон дуудлагыг наймдугаар сарын 5-ны өдрийн 14:30 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус сумын 30 иргэн, нэг автомашин, 15 мотоциклтой наймдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагаас “Ганга нуурын хоолой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 22 км-т/ эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20:50 цагт түр зогсоогоод байна.