Цагаан давааны ослын улмаас БНСУ-д эмчлүүлж байсан гэр бүлийн том охин өөд болжээ

Цагаан давааны ослын улмаас БНСУ-д эмчлүүлж байсан гэр бүлийн том охин өөд болжээ

Долдугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан даваанд шатахуун ачиж явсан автомашин онхолдож, ноцтой осол гарсан. Ослын гурван автомашин дэлбэрч, 10 гаруй хүн хүнд бэртсэн билээ.

Энэ үеэр дөрвөн бага насны хүүхэдтэй нэгэн гэр бүл уг аймшигт осолд өртөж гурван гишүүн нас барсан юм. Харин гэргий О.Цэнгэл, том охин болох 13 настай Б.Энэрэл нар биеийн байдал хүнд БНСУ-д эмчлүүлж байсан боловч Б.Энэрэл охин өвчнөө даалгүй өөд болжээ. Тэдний ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө