Монгол уран бүтээлчдийн Earth & Spirit кино “Telly Awards”-ын Алтан цом хүртжээ

Монгол уран бүтээлчдийн Earth & Spirit кино “Telly Awards”-ын Алтан цом хүртжээ

Монгол уран бүтээлчдийн хийсэн “Earth & Spirit кино “Telly Awards”-ын Алтан цом хүртжээ. Уг кино нь 2018 онд хийсэн “Thin Line” баримтат кино наадамд анх дэлгэцнээ танилцуулагдсанаас хойш 2019 онд Берлиний ARFF, Энэтхэгийн “Jaiper International Film Festival” кино наадамд оролцсон 2221 киноноос шилдэг 100-д багтан сонгогдож байсан бол тухайн жилдээ Берлиний олон улсын эмэгтэй кино уран бүтээлчдийн наадамд мөн амжилттай оролцсон билээ.

Харин энэ удаа Нью-Йоркд төвтэй олон улсын нэр хүнд бүхий баримтат болон дэлгэцийн бүтээл, дижитал контентын “The Telly Awards” наадмаас шилдэг “Non Broadcast: Directing” төрөлд алтан цом, зураглаачын ажлаар хүрэл цом, бие даасан баримтат кино төрөлд мөн хүрэл цомуудыг тус тус хүртжээ. The Telly Awards наадам нь 1979 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн 5 тивээс нийт 12 мянга гаруй уран бүтээлийг хүлээн авч өрсөлдүүлдэг томоохон наадам ажээ.