Ерөнхий сайд У.Хүрэлсүх та хэдийн хожимдсон

Ерөнхий сайд У.Хүрэлсүх та хэдийн хожимдсон

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг өчигдөр буюу 2020 оны наймдугаар дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзсан билээ.

Энэ үеэрээ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг цохон тэмдэглэхийн зэрэгцээ, “Ковид-19 цар тахалтай тэмцэх, иргэдээ татан авах чиглэлээр Солонгосын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа хэлээд тус улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдэд боломжит бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хүссэн” юм.

Харин энэхүү мэдэгдлийг нь олон нийт дургүйцэж хүлээж авсан бөгөөд цар тахал дэгдэж буй үеэр гадаадад буй ард иргэддээ тусламж үзүүлээгүй байж, одоо л нэг дуугарлаа хэмээн хатуу шүүмжилж буй. Нөгөө талаас энэ бол үнэний ортой шүүмжлэл. Учир нь цар тахал дэгдэж эхэлсэн нэгдүгээр сараас хойш БНСУ-д ажиллаж, амьдардаг олон монгол иргэд хүнд нөхцөлд орж, элчингийн гадаа цаас дэвсэн хэвтэж, өдөр хоногийг өнгөрөөх болсон билээ. Цаашлаад эх орондоо ирж чадалгүй амиа алдсан ч тохиолдол гарсан.

Тус улсаас ирж чадаагүй иргэд одоо ч байгаа бөгөөд гадаадад гацсан олон монголчуудын асуудал дуусаагүй байна. Уран цэцэн үгсээр хүн загнаж, нэг ч иргэнээ үлдээхгүй хэмээн ярьж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх та энэ үгээ аль хоёрдугаар сард л хэлэх байж дээ...