Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчидтай Н.Түвшинбаяр уулзаж, зөвлөгөө өгчээ

Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчидтай Н.Түвшинбаяр уулзаж, зөвлөгөө өгчээ

Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Орхон аймагт Бие бялдрын ерөнхий болон тусгай хөгжлийн суурь бэлтгэлээ хангах бэлтгэлд гараад байгаа. Тэгвэл өнгөрсөн бямба гаригт /2020.08.22/ тус бэлтгэлийн төвд Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч, олимпийн аварга Н.Түвшинбаяр зочилжээ. Тэрээр дасгалжуулагч, тамирчдад өөрийн арга туршлага, тэмцээн ойртсон болон урт хугацааны дараах бэлтгэлд хэрхэн биеэ бэлтгэх тал дээр санал бодлоо солилцон бүх талаар туслаж дэмжихээ илэрхийлсэн байна. Энэхүү бэлтгэлд шигшээ багийн тамирчдаас гадна энэ оны УАШТ-д амжилттай барилдсан залуу тамирчид хамрагдсан юм.