Хөл алдсан цэргийнхээ араас бусад нь ороод амиа алдсан уу

Хөл алдсан цэргийнхээ араас бусад нь ороод амиа алдсан уу

Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг Ивэн баг, Орхон голын усанд сэлж байсан гурван цэргийн албан хаагч осолдсон хэрэг энэ сарын 24 ны өдөр гарсан. Одоогоор хохирогчдын хоёрынх нь цогцсыг олоод байгаа бол үлдсэн нэг иргэнийг эрэн хайж байна. 

Хэргийн талаар тодруулбал, Эрдэнэт хотын зэвсэгт хүчний 110 дугаар ангийн алба хаагчид болох 24 настай Г, 23 настай Б, 22 настай А нар Орхон голын ойролцоох газарт ангийнхаа ногоог хураах ажлаар явж байхдаа тухай өдрийн 15 цагийн орчимд голд живж осолдсон байна. 

Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлэлд, Осол гардаг өдрийн үдээс хойш нар хурц шарсан байна. Улмаар ажиллаад халууцсан цэргүүд усанд орсон, энэ үеэр нэг цэрэг нь хөл алдаад араас нь бусад нь ороод урссан байж болзошгүй байгаа талаар дурджээ. 




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө