Японы эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багт эмэгтэй гишүүн элсжээ

Японы эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багт эмэгтэй гишүүн элсжээ

Японы хөлбөмбөгч Юки Нагасато эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн клубт элссэн анхны эмэгтэй тамирчин болжээ. Түүнийг Канагава мужийн “Hayabusa Eleven” клубт элсэхээр болсон тухай өчигдөр /2020.09.10/ мэдээлсэн байна.

Өдгөө 33 настай Юки Нагасато Америкийн “Red Stars” клубт 2017 онд элссэн бөгөөд тэрбээр 2011 оны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлж, 2012 оны Лондонгийн Олимпоос мөнгөн медаль хүртсэн Японы хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тоглогч юм.

Тэрбээр эрчүүдийн эсрэг тоглох хүсэлтэй байгаагаа олон жилийн турш илэрхийлсээр ирсэн. Түүний ах Гэнки Нагасато нь мөн Канагава лигийн хоёрдугаар тойрогт “Hayabusa” клубт тоглож байгаа бол, түүний эмэгтэй дүү Асано саяхан “Hayabusa Eleven+F” гольфын клубт элсжээ. Юки “Hayabusa” клубийнхэнтэй ирэх сард анхны тоглолтоо хийх төлөвлгөөтэй байгаа аж.

Эх сурвалж: Footboom