СУРВАЛЖИЛГА: Ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хэргийг шалгасан мөрдөгч нарыг уучлалт гуйх хэрэгтэй гэжээ

СУРВАЛЖИЛГА: Ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хэргийг шалгасан мөрдөгч нарыг уучлалт гуйх хэрэгтэй гэжээ

Олны анхаарлын төвд байгаа бусдад эрүүдэн шүүх аргаар ял оноосон хэргийн ХААЛТТАЙ шүүх хурлыг манай сайт НЭЭЛТТЭЙ сурвалжлан уншигчдад хөшигний цаадах мэдээллийг хүргэхийг зорьж ажилалаа. Энэхүү шүүх хурал нь төрийн болон албаны өндөр нууцын зэрэглэлд хамаарагдаж байгаа тухай эх сурвалж мэдээллэв.

-ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ГЭХ ӨӨР БИЧЛЭГ НОТЛОХ БАРИМТААР АВАГДААГҮЙ-

20 жилийн өмнө Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч, ардчиллын хараацай гэгдэж байсан С.Зоригийн амь насыг хохироосон хэрэг гарсан өнөөдрийн хүртэл бүрэн шийдэгдээгүй байгаа билээ. Уг хэрэг үйлдсэн хэмээн буруутгагдаж гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг сонсож өдгөө оноогдсон ялаа эдлэн суугаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шалгахдаа хууль буруу ашигласан, хэрэг хянан шийдвэрлэх явцад яллагдагч нарын эрхийг ноцтой зөрчсөн, мөрдөн байцаахдаа хүний эрхийг ноцтой зөрчиж, эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдсан ТЕГ дарга асан хошууч генерал Б.Хурц тэргүүтэй ЕСӨН хүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 8-ны өдөр буюу өчигдөр болж өнгөрлөө.

Уг шүүх хурлаар тэднийг гэмт буруутайд тооцож улмаар дараагийн хурал болох гэм буруугүйн буюу үндсэн хурлын товыг шүүх бүрэлдэхүүн гаргасан. Үндсэн шүүх хурал энэ сарын 23-ны 10:00 цагт Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ.

Б.Хурц нарын есөн хүнийг хуучин эрүүгийн хуулийн буюу 2002 онд мөрдөгдөж байсан ЭХТА-ийн 133.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1, 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Нийслэлийн прокурорын газраас хэргийг Төв аймгийн Эрүүгийн хэргийн сум дундын шүүхэд шүүхэд шилжүүлсэн байдаг. Энэ дагуу өчигдөр урьдчилсан хэлэлцүүлгийн хурал өглөө 9 цагт эхэлж оройн 16 цагт өндөрлөсөн билээ. С.Зориг агсны амийг онц ноцтойгоор хөнөөсөн гэгдэж байсан ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа болон цорын ганц гэрч Б.Булган нар энэ удаагийн шүүх хуралд хохирогчоор тогтоогдон оролцсон юм.

Харин шүүгдэгч нар нь С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг нууцын зэрэглэлтэй мөрдсөн ТЕГ-ын тусгай мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, Т.Пүрэвсүрэн, байцаалт мэдүүлэг авсан байцаагч нар болон эрүүдэн шүүлт явагдсан гэх өдөр Төв аймгийн хорих ангид ээлжинд гарч байсан ажилтан нар оролцжээ. Мөн хэргийг шалгах ажлын хэсгийг ахлаж байсан УЕП-ын орлогч прокурор Г.Эрдэнэбат, тухайн үед ТЕГ-ын даргаар ажиллаж байсан хошууч генерал Б.Хурц нар байв. 

Хурал явагдаж байх үеэр төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны гадна хар масктай тусгай албаныхан болон ШШГЕГ-ын тусгай албаныхан хамгаалалтанд гарсан байв.

Харин нууцын зэрэглэлтэй хурлын дотор ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ болон гэрч Б.Булган нарыг эрүүдэн шүүсэн үү гэх асуудал яригдаж, хэлэлцэгдэж байсан.

Эрүүдэн шүүлтэнд өртөж ял сонссон гэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нараас шүүхийн явцад хэд хэдэн зүйл асуусан гэх бөгөөд тэд мөрдөн байцаалт явуулсан мөрдөгч нарыг уучлалт гуйх ёстойг сануулсан тухай эх сурвалж мэдээлсэн билээ.

Харин эрүүдэн шүүсэн гэх 26 секунтын бичлэгт гарсанаас өөр бичлэг нотлох баримтаар авагдаагүй аж. Мөн Б.Содномдаржааг Б.Амгаланбаатар нь зодож байх явцдаа хавиргыг нь хугалсан гэгдэж байсан ч худал болохыг хуралдааны үеэр дурьдсан байна. Түүнчлэн дээрх хэрэгт шалгагдаж байгаа мөрдөн байцаах ажиллагаанд оролцсон алба хаагчид ялтнуудад гар хүрээгүй тухай танхим хөндөгдөж улмаар мөрдөн байцаалтанд буцаах санал гарсан байна.

Харин гэрч Б.Булган энэ удаа хохирогчоор оролцсоны учир нь Б.Амгаланбаатартай хүчээр уулзуулж өрөөнд бүтэн цаг хамт байлгаж дарамтлуулсан нь эрүүдэн шүүлт мөн гэж үзсэн бололтой.

Улсын их баяр, наадмын дараахан товлогдсон үндсэн шүүх хуралдаанаар хэн нь эрүүдэн шүүх ажиллагааг гардан зохион байгуулсан тухай хэлэлцэх бололтой.

У.УРАНЦЭЦЭГ




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө