Ганбямбын хүү Дөлгөөнийг Монгол банкны ерөнхийлөгчөөр томилох уу

Ганбямбын хүү Дөлгөөнийг Монгол банкны ерөнхийлөгчөөр томилох уу

Монгол банкны захирлаар тус банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Ганбямбын Дөлгөөнийг томилно гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ. Г.Дөлгөөн нь УИХ-ын гишүүн асан, одоогийн Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямбын хүү юм.  

Боловсролын байдал:

  • 2005-2008 онд МУИС-ийг олон улсын эдийн засагч, бакалавр
  • 2013-2015 онд Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр

Ажилласан байдал:

  • 2008-2016 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагч
  • 2015-2016 онд Люксембургийн  “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажилтан
  • 2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкинд Дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал
  • 2018 оноос Төрийн Банкны Гүйцэтгэх захирал 
  • 2020 оноос Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр тус, тус ажиллаж байна. 

Монгол банкны одоогийн захирал Б.Лхагвасүрэнг Европын холбооны саарал жагсаалт болон бусад улс төрийн асуудлаар чөлөөлөх шийдвэр гаргаж магадгүй аж. Түүнийг 2019 оны арваннэгдүгээр Монгол банкны ерөнхийлөгчөөр томилсон юм. Түүний хувьд салбартаа зөв, зоригтой бодлого хэрэгжүүлснээс илүү улс төрчдийн үгээр шийдвэр гаргаж ирсэн гэж дүгнэж болохоор юм. 




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө