УИХ-ын чуулган хаалттай хуралдаж эдийн засгийн байдал, өр төлбөрийн асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулган хаалттай хуралдаж эдийн засгийн байдал, өр төлбөрийн асуудлыг хэлэлцэнэ

Маргааш /2020.20.29/ УИХ-ын чуулган хаалттай хуралдаж эдийн засгийн аюулгүй байдал, өр төлбөртэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн зүгээс уг асуудлыг чуулганаар хэлэлцэх саналыг гаргасны дагуу ийнхүү хэлэлцэхээр болжээ. 

Тэрээр “Гурав, дөрөвхөн сарын хугацаанд маш их зээл аваад яваад байна. 233 сая нэмэх нь 100 сая ам.доллар. Үүний дараа бид 20 сая ам.долларын асуудлыг ярина. Нийт 353 сая ам.долларын зээл энэ богино хугацаанд авчихаад байгаа юм. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулах юм ковид гэдэг нэрийн дор яваад байна. Зээл чинь аль хүртэл үргэлжлэх юм бэ Ч.Хүрэлбаатар сайд аа. Аюулгүй зөвлөлийн гурван гишүүнд УИХ-ын хаалттай чуулганыг хуралдуулж Монгол Улсын өр зээлийн байдлыг дэлгэрэнгүй ярилцах санал тавья. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр маш олон удаа асуулт асуугаад хариулт авах гээд дийлэхгүй юм байна" гэсэн юм. 

Түүнийг ингэж хэлсний дараа УИХ-аас дээрх асуудлаар хаалттай хуралдаан хийх саналыг ҮАБЗ болон Засгийн газарт явуулжээ. Ингээд маргааш УИХ хаалттай хуралдаан хийхээр болсон байна.