Ц.Элбэгдорж: Хоёр хөрш Монголын гуравдагч хөршийн харилцааг үргэлж үгүйсгэж ирсэн

Ц.Элбэгдорж: Хоёр хөрш Монголын гуравдагч хөршийн харилцааг үргэлж үгүйсгэж ирсэн

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ саяхан сэргээсэн. Улмаар тэрээр тус намын ахмад гишүүдтэй саяхан уулзсан бол, өчигдөр /2020.10.28/ АН-ын залуучуудтай “Туушин” зочид буудлын уулзалтын танхимд уулзалт хийжээ. Тэгвэл тэрээр энэ үеэрээ “Монгол улсын гуравдагч хөршийн харилцааг манай хоёр хөрш үргэлж үгүйсгэж ирсэн. Одоо үүнийгээ системтэй хийж байна. Энэ байдал удаан үргэлжилбэл Монгол улсыг хоёр улсын дунд байдаг завсрын улс гээд гадаадын улс орнууд тоохоо болино” гэж мэдэгджээ. Мөн түүнээс Ерөнхийлөгч Х.Баттулга та хоёр дайсан уу гэх залуусын асуултад тэрээр “Х.Баттулга бид хоёр нэг асуудлыг хоёр өөрөөр хардаг хүмүүс” гэж хариулсан байна.