Энэ сарын 31-нд “Дугуйн өдөр-2020” арга хэмжээг зохион байгуулна

Энэ сарын 31-нд “Дугуйн өдөр-2020” арга хэмжээг зохион байгуулна

Нийслэлийн 381 жилийн ойг тохиолдуулан дугуйн парад, тэмцээн өрнүүлж “Дугуйн өдөр” арга хэмжээг энэ сарын 31-ний өдөр зохион байгуулахаар болжээ.

Дугуйн парад нь маршрутын дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганаас гараанд гаргаж “Дүнжингарав худалдааны төвийн урд зам-Улиастай гүүрний дугуйн шинэ зам-Маршалын гүүрний уулзвар-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” гэсэн чиглэлээр зохион байгуулагдах юм.

Дугуйн параданд 16 нас хүрсэн ба түүнээс дээшхи бүх насны дугуй унах чадвартай, бусад дугуйчдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр оролцож чадах эрэгтэй, эмэгтэй залуучууд, насанд хүрэгчид оролцоно. Оролцогч нь моторт болон зайгаар ажилладаг дугуйгаар оролцож болохгүй бөгөөд бусад төрлийн дугуйгаар оролцож болно. Мөн дугуйн тормос, бусад эд ангиуд нь бүрэн ажиллагаатай байх шаардлагатай бөгөөд шаардлага хангаагүй дугуйтай оролцогчийг гараанд гаргахгүй аж.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс