“Их хурд-8” уралдаан “Монгол туургатны морины өв соёлын наадам” нэрийн дор явагдана

“Их хурд-8” уралдаан “Монгол туургатны морины өв соёлын наадам” нэрийн дор явагдана

Өнөөдөр Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос /ММСУХ/ мэдээлэл хийлээ. Шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдааныг гурван жил тутам зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил найм дахь удаагаа болох тус уралдааныг “Монгол туургатны морины өв соёлын наадам” нэртэйгээр зохион байгуулахаар болжээ.

ММСУХ-ны тэргүүлэгч, тус наадмыг зохион байгуулах комиссын дарга Б.Бадраа хэлэхдээ, “Долдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Хүй долоон худагт “Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8”, Монгол туургатны морьтны өв соёлын наадам”-аар сүүлийн гурван жилд улс, бүс, аймгийн баяр наадамд амжилт гаргаж, болзол хангасан шигшмэл азарга, их нас, шилмэл хурдан морьдын уралдааныг зохион байгуулахаас гадна долоон дэд хөтөлбөр бүхий уралдаан тэмцээн зохион байгуулна” гэлээ.

Тодруулбал, “Их хурд-8” уралдаанд өмнөх “Их хурд” уралдааны эхний 15 байрт орсон, сүүлийн гурван жилийн хугацаанд  Засгийн газрын шийдвэрийн дагуу зохион байгуулагдсан болон улсын баяр наадамд эхний 10-т хурдалсан, аймгийн наадмын айргийн тавд орсон хурдан хүлгүүд оролцох боломжтой. Уяачид уралдаанд оролцох мандатаа орон нутаг дахь ММСУХ-ны салбар хороодоор дамжуулан хүсэлт гарган авах юм байна.

Наадмын удирдамжийн дагуу сум бүр дэх салбар хороод “Адуучин”, “Хос сайхан морьтон” шалгаруулах тэмцээнээ зохион байгуулчихсан бөгөөд шалгарсан шилдгүүд энэ сарын 20, 21-нд Хүй долоон хутагт ирж өрсөлдөх аж.

“Шигшмэл хурдан морьдын “Их хурд 8”, Монгол туургатны морьтны өв соёлын наадам”-аар адуун өв соёлыг сурталчлах үзэсгэлэн, худалдаа, “Айраг” фестиваль, хүрээ цам, шашны зан үйл, 21 аймгийн шилдэг “Адуучин” тэмцээн, улсын хэмжээнд буюу, 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумаас оролцох “Сайхан хос морьтон” шалгаруулах тэмцээн, “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан, “Гийнгоо марзай”-н улсын уралдаан жороо морины уралдаан, сонгомол морин спортын үзүүлэх тоглолт, морин циркийн үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөжээ.

 




Улаанбаатарт 2 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө