Цагдаагийн алба хаагчийн нэр барьж ТҮЦ-нээс мөнгө залилж авчээ

Цагдаагийн алба хаагчийн нэр барьж ТҮЦ-нээс мөнгө залилж авчээ

Өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр өөрийгөө цагдаагийн алба хаагч байна хэмээн залилан мэхлэх аргаар худалдаа эрхэлж байсан иргэнээс мөнгө авсан хэрэг гарчээ.

Тодруулбал, “Урлан бүтээх төв" орчмын Түргэн үйлчилгээний цэгт өөрийгөө цагдаагийн албан хаагч гэж танилцуулсан залуу орж ирж худалдагчийг торгоно хэмээн сүрдүүлж улмаар 40000 төгрөг, хоёр хайрцаг тамхи мэхэлж авч. Иргэний гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид эл хэргийг шалгахад 25 настай, эрэгтэй, У гэгч цагдаагийн ажилтны нэр барин, дээрх хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.