“Snapchat” энэ оныг дуустал өдөр бүр 1 сая ам.долларын шагналтай видео бичлэгийн уралдаан зарлажээ

“Snapchat” энэ оныг дуустал өдөр бүр 1 сая ам.долларын шагналтай видео бичлэгийн уралдаан зарлажээ

“Snapchat” нийгмийн сүлжээнээс өчигдөр/2020.11.23/  “Spotlight” хэмээх цоо шинэ үйлчилгээгээ танилцуулжээ. Тус үйлчилгээ нь “хэрэглэгчдийн видеог нэгтгэж харуулдгаараа “Тикток”-той тун төстэй юм. Тэгвэл шинэ үйлчилгээгээ олон нийтэд таниулахын тулд тус нийгмийн сүлжээнээс энэ оны дуустал өдөр бүр 1 сая ам долларыг хамгийн олон хандалттай видеог бүтээсэн хүмүүст хувааж өгөх уралдааныг зарласан байна.

Энгийнээр тайлбарлавал, тухайн хэрэглэгчийн видео өдөрт хамгийн багадаа 100 мянган хандалтыг авч чадвал шагналаас хүртэх эрхтэй болох юм. 

"Snapchat"-н хэрэглэгчид тус платформ дээр үүсгэсэн видеогоо илүү олон хүнд хүргэхийн тулд "ТикТок", "YouTube" зэрэг бусад сүлжээнүүдэд нийтэлдгийг судалж мэдсэн "Snap" компанийн ажилтнуудад Spotlight-ийг нэвтрүүлэх санаа анх төрсөн гэнэ. Энэ утгаараа "Spotlight" нь "Snapchat"-н өөрийнх нь онцлогийг харуулахаас гадна ТикТоктой өрсөлдөх нэг үйлчилгээ болж байгаа аж. Уг уралдаанд дэлхийн өнцөг буланд буй хүмүүс оролцох боломжтой юм. Хөл хорионы өдрүүдэд цагийг сонирхолтой бичлэг хийж өнгөрөөхийн сацуу тэмцээнд орох боломж танд ч гэсэн бий гэдгийг сануулъя. 

Эх сурвалж: NBCnews




Т.Ананда: Сэтгэл зүйн хувьд хэцүү байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ