“УБТЗ ХНН-ээс зохиосон тэмцээнд ОХУ-ын иргэд оролцоогүй” гэж мэдэгдэв

2020-11-24 18:56

“УБТЗ ХНН-ээс зохиосон тэмцээнд ОХУ-ын иргэд оролцоогүй” гэж мэдэгдэв

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдэгдэл гаргажээ.

ТУС МЭДЭГДЭЛД:

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр мэдээлэл хийхдээ Дархан хотод болсон төмөр замчдын тэмцээнд ОХУ-ын иргэд оролцсон гэж ташаа мэдээлэл түгээлээ. “Улаанбаатар төмөр зам” ХНН нь шинэ төрлийн коронавирусын  халдварт /КОВИД-19/ өвчний үед Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын тогтоол, тушаал, захирамж чиглэлийн дагуу өөрсдийн ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Улсын онцгой комиссын №29 дүгээр хурлын 7.1 дэх хэсэгт заасан “Соёл, урлаг, олон нийтийн арга хэмжээ, худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, бизнесийн үйл ажиллагааг дэмжих” чиглэлийн дагуу  “Дархан өртөө” байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан төмөр замчдын дунд тэмцээн, уралдаан, соёлын үйл ажиллагааг зохион байгуулсан.

Уг арга хэмжээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-т ажиллаж байгаа ОХУ-ын мэргэжилтнүүд болон ОХУ-ын иргэд ирж оролцоогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт ажилладаг ОХУ-ын мэргэжилтнүүд болон тэдний гэр бүл шинэ төрлийн коронавирусын халдвар / КОВИД-19 / дэлхий дахинд анх  гарсан цагаас эхлэн халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд сахин мөрдөж, зорчих хөдөлгөөнөө хязгаарлаж, Монгол Улсын иргэдийн адил  Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны өгсөн заавар зөвлөмжийг биелүүлж ирсэн бөгөөд өнөөг хүртэл тэдний дундаас шинжилгээгээр халдварын нэг ч сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Улсын хэмжээнд гамшгаас хагаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед баталгаагүй худал ташаа мэдээлэл түгээж иргэд, олон нийтийн сэтгэл санааг үймүүлж, байгууллага, хувь хүний нэр хүндэд халдсан үйлдэлдээ залруулга хийхийг хүсч байна.

“УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН

гэжээ. 

Харин энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Төмөр замчдын тэмцээний хувьд ганц, нэг ОХУ-ын иргэд оролцсон. Тухайн иргэд шинжилгээтэй байсан учир халдвар тараасан гэж бид үзэхгүй байна” гэж мэдэгдээд байгаа билээ. 

2020-11-24 16:15

ОХУ-ын иргэдийг нэвтрүүлсэн байж болзошгүй УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямааг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үү

Өнөөдөр /2020.11.24/-ийн байдлаар дотоодод алдагдсан халдварын тохиолдол Сэлэнгэ аймагт 124, Дархан-Уул аймагт 20 буюу хамгийн их бүртгэгдээд байна. Харин төмөр зам дагасан энэхүү халдварыг төмөр замчдын тэмцээнтэй холбоотойгоор үүссэн гэж зарим эх сурвалжууд тайлбарлаж байгаа юм.

Тодруулбал, энэ сарын 6-ны өдөр Дархан-Уул аймагт “Төмөр замын байгууллагын соёлын болоод спортын арга хэмжээ зохион байгуулагдаж, тус аймагт гурав хоног олон зуун хүн ирж, найрлаж, урлаг спортын арга хэмжээ хийсэн. Улмаар энэхүү арга хэмжээнд ОХУ-ын иргэд ирж оролцсоноос үүдэн халдвар тархсан” гэж хардаж байгаа юм.

Харин энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Төмөр замчдын тэмцээний хувьд ганц, нэг ОХУ-ын иргэд оролцсон. Тухайн иргэд шинжилгээтэй байсан учир халдвар тараасан гэж бид үзэхгүй байна” гэж мэдэгдсэн. 

Тэгвэл улс орны даяараа "Онцгой дэглэм"-д шилжсэн энэ цагт Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа яагаад олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулав гэсэн асуулт гарч байгаа юм. Улмаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УБТЗ ХНН-ийн хурлаар хэлэлцэх бололтой.Сонирхуулахад, энэ жилийн улсын баяр наадмыг нь “улс орон даяар зарласан онцгой дэглэм”-ийн хүрээнд өргөн хүрээнд зохион байгуулаагүй билээ. 




Т.Ананда: Сэтгэл зүйн хувьд хэцүү байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ