ФОТО: Орон нутаг явахаар шинжилгээ өгөх гэсэн иргэд хэт олноороо цугларчээ

ФОТО: Орон нутаг явахаар шинжилгээ өгөх гэсэн иргэд хэт олноороо цугларчээ

Ирэх арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатарт хөл хорионд ороод буй, халдвар илрээгүй орон нутгийн иргэдийг буцаана гэж шийдвэрлэсэн. 

Орон нутгийн иргэд www.119.mn сайтад бүртгүүлж, улмаар УОК-ын Шуурхай штабаас заасан хуваарь ёсоор оношлогооны төвд зорчих хугацаанаасаа 48 цагийн өмнө Ковид-19 вирусийн шинжилгээ өгөх юм. 

Иймд шинжилгээ авах үйл явц өнөөдөр /2020.11.29/-өөс эхэлж байна. 

Тэгвэл энэхүү үйл явц иргэдийн шүүмжлэлд өртөөд байна. Учир нь шинжилгээ өгөхөөр иргэд хэт олноороо цугларсан, тэд халдвар хамгааллын дэглэм болоод хүн хоорондын 1,5-2 метрын зай барих зэрэг журмыг зөрчиж байна гэж байна. Сонирхуулахад, Нийслэлд ирээд гацсан 80 гаруй иргэн орон нутаг руугаа буцах хүсэлтээ УОК-т илэрхийлээд байна гэсэн албаны мэдээлэл байгаа юм. 

Орон нутаг явахаар шинжилгээ өгөх гэж буй иргэд




С.Амарсайхан дахин ХУДАЛ ярьсан уу

12 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр байнгын хороод хуралдахгүй

12 цагийн өмнө

Шуурхай мэдээ