Хойд Солонгост коронавирустэй холбоотой дүрэм зөрчсөн иргэнийг цаазаар авсан хэмээн мэдэгдэв

Хойд Солонгост коронавирустэй холбоотой дүрэм зөрчсөн иргэнийг цаазаар авсан хэмээн мэдэгдэв

Хойд Солонгос коронавирусийн халдварыг хилээр нэвтрүүлэхгүй байхын тулд авч буй арга хэмжээгээ улам чангатгаж дүрэм зөрчсөн иргэнийг цаазаар авч байна гэж Өмнөд Солонгосын Тагнуулын албанаас мэдээлжээ.

Өнгөрсөн баасан гарагч Өмнөд Солонгосын Тагнуулын албанаас парламентад хаалттай мэдээлэл хийхдээ коронавирустэй холбоотой дүрмийг зөрчиж Хойд Солонгосын хил залгаа Синуйжу хотод гаалиар бараа оруулж ирсэн худалдаачныг цаазаар авсан тухайн мэдэгдсэн байна. 

Түүнчлэн Хойд Солонгос нийслэл Пхеньянд хатуу хөл хорио тогтоож, далайд загасчлах, давс үйлдвэрлэхийг хоригложээ. Үүгээр ч зогсохгүй Хойд Солонгос Хятад улсад 110 мянган тонн будаа хүргэнэ хэмээн амлаад байсан ч энэ шийдвэрээсээ татгалзсан байна. Учир нь Хятадаар дамжин халдвар орж ирэх магадлалтай хэмээн болгоомжилж байгаа аж.

Өмнөд Солонгосын Тагнуулын албаны дарга Ха Тэ-кюн "Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун хэт их сэтгэл хөдлөлд автаж үндэслэлгүй тушаал өгөх нь ихэссэн" гэж мэдээлжээ. Хойд Солонгосын ихэнх худалдаа, хууль бус наймаа зэрэг нь Хятадаар дамждаг бөгөөд коронавирус гарсны дараа хил хаагдсанаас үүдэн тус улсад хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн байна. 

Эх сурвалж: NPR