Японы угсаа залгамжлах хунтайж охиныхоо хуримыг зөвшөөрчээ

Японы угсаа залгамжлах хунтайж охиныхоо хуримыг зөвшөөрчээ

Японы угсаа залгамжлах хунтайж Фумихито охиныхоо хуримыг зөвшөөрчээ. Түүний охин Японы гүнж Мако их сургуульд хамт сурдаг байсан Кэй Комуротой сүй тавьснаа зарласныхаа дараа 2018 онд гэрлэхээр төлөвлөж байсан юм. Гэсэн ч хааны гэр бүлээс түүний хуримыг тодорхой шалтгаануудын улмаас хойшлуулсаар байсан юм. Тухайлбал, 28 настай Кэй Комурогийн гэр бүлтэй холбоотой санхүүгийн асуудлууд Японд шуугиан тарьж байсан. Харин өнгөрсөн жилээс ямар ч санхүүгийн асуудалгүй болсон хэмээн мэдэгдсэн байна.

Хунтайж Фумихито, Кико гүнж нарын ууган охин Мако гүнж ноён Комуротой гэрлэснийхээ дараа уламжлалын дагуу хааны статусаа хүлээлгэн өгөх учиртай. Комуро, одоо Нью-Йорк дахь Фордхэмийн Их сургуулийн хуулийн сургуульд үргэлжлүүлэн суралцаж байгаа бөгөөд хурим яг хэзээ болох нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: BBC