Батцэнгэл сумынхан коронавирусийн халдвар авсан гэр бүлд сэтгэлийн дэм өгчээ

Батцэнгэл сумынхан коронавирусийн халдвар авсан гэр бүлд сэтгэлийн дэм өгчээ

Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавирусийн халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр өөрийн машинаар хүнс тээвэрлэн Улаанбаатараас очсон иргэн болон хүүгийнх нь шинжилгээнээс коронавирус илэрсэн юм. 

Үүнтэй холбоотойгоор Батцэнгэл суманд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмидаар ахлуулсан шуурхай бүлэг ажиллаж байгаа аж. 

Одоогоор сумын хэмжээнд 0 зогсолт хийн иргэдээс шинжилгээ авч байгаа аж. Мөн Батцэнгэл сумын иргэд коронавирусээр өвчилсөн гэр бүлд эрүүл энхийг хүсч, хурдан эдгээрээй хэмээн өөрийн сумын цахим хуудсандаа бичжээ. Тус гэр бүлийг гадуурхаж, элдвээр хараах бус сэтгэлийн дэм өгч буй аж. 

 




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө