Увс нуурийн орчимд амарч байсан иргэн живж амиа алджээ

Увс нуурийн орчимд амарч байсан иргэн живж амиа алджээ

Увс аймгийн Давст сумын Хандгайт баг, аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км-т Увс нууранд дөрвөн хүн сэлж байгаад нэг нь живсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Увс аймгийн Улаангом сумын харьяат, 37 настай, эрэгтэй иргэн О  амарч зугаалж байхдаа живж амиа алдсан байна.

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн Өндөр эрэг гэдэг газар, тус аймгийн төвөөс баруун зүгт 5 км-т дөрвөн хүн зугаалж байснаас тус сумын Үерт багийн харъяат, 21 настай, эрэгтэй, иргэн М нь Дэлгэр мөрний усанд осолдож амь насаа алдсан байна.