97-р сургуулийн 70 сурагч сүрьеэгийн халдвар авчээ

97-р сургуулийн 70 сурагч сүрьеэгийн халдвар авчээ

Баянзүрх дүүргийн 97-р сургуулийн 70 сурагч сүрьеэгийн халдвар авсан нь “Мантуу сорил”-оор тогтоогджээ. Тодруулбал, тус сургууль хоёрдугаар ангийн гурван сурагч, зургадугаар ангийн хоёр бүлгийн хүүхдүүд тус өвчний халдвар авсан гэлээ. Тавдугаар сарын 8-ны өдөр сургуулийн 389 хүүхдийг уг сорилд хамруулахад 70 сурагчий сорил өөрчилттэй гарсан. Гэхдээ энэ нь өвчлөл биш халдвар гэж 97-р сургуулийн эмч тайлбарлажээ. Шалтгааныг нь өнгөрсөн оны 12 сард хоёр сурагч булчирхайн сүрьеэгээр өвдсөн бөгөөд эмчилгээгээ хийлгэж дуусах шатандаа орсон. Магадгүй тэднээс халдсан байхыг үгүйсгэхгүй гэсэн байна.

Өчигдөр мөн Хан-Уул дүүргийн 15-р сургуулийн сүрьеэгийн халдвар өвчлөл 2016 оноос хойш гарч өнгөрсөн сард хийсэн үзлэг шинжилгээгээр 529 сурагч халдвар авсан болох нь тогтоогдсон талаар  бид мэдээлсэн билээ.