Баянзүрх дүүргийн "Батхаан" төвд коронавирусийн шинэ голомт үүсжээ

Баянзүрх дүүргийн "Батхаан" төвд коронавирусийн шинэ голомт үүсжээ

Өнөөдрийн хуралд Баянзүрх дүүрийн Онцгой комиссоос тус дүүрэгт үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүссэн голомтод 449 хүн байснаас хүүхэд болон зарим том хүмүүсийг тусгаарлах байр руу шилжүүлжээ.

Мөн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах "Батхаан" төвд шинэ голомт үүссэн гэж тус дүүргийн Онцгой комиссоос мэдэгэдлээ. Иймд дүүргийн 28 хорооны 20 цэг дээр өнөөдрөөс эхлэн иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг хийж эхэлжээ. 

Ойрын болон дам хавьтлын 1136 хүнийг илрүүлж шинжилгээнд хамруулан ажиглалт тандалтыг хийж байна. Үүнээс ойрын хавьтал 622 хүнийг ажиглан тусгаарлах байруудад тусгаарласан гэв.

Баянзүрх дүүргийн эмнэлэгт бүртгэгдсэн 62 тохиолдлын 46 нь эхний шинжилгээгээр, 16 нь давтан шинжилгээгээр гарсан байна. Өнөөдөр ойрын хавьтлуудад давтан шинжилгээ хийх, дахиж ойрын хавьтлуудыг илрүүлэх үйл ажиллагаа НЭМГ, ХӨСҮТ хамтран зохион байгуулж байна. Өвдсөн өвчитнүүд Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж байгаа аж.