Энэтхэгийн төрөх эмнэлэгт гал гарч 10 нярай энджээ

Энэтхэгийн төрөх эмнэлэгт гал гарч 10 нярай энджээ

Энэтхэгийн баруун Махараштра мужийн Бхандара дүүрэгт орших төрөх эмнэлэгт гал гарч 10 нярай энджээ. Гал орон нутгийн цагаар шөнийн 02:00 цагийн орчимд гарсан бөгөөд гал сөнөөгчдийг ирэх хүртэл ажилчид өөр 7 нярайг аварч чадсан байна. Галын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа ч урьдчилсан байдлаар цахилгаанд гэмтэл гарснаар үүссэн байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзжээ. Мөн аврах ажиллагаа явуулж байхад хэд хэдэн жижиг дэлбэрэлт болсон байна. Тус хэргийг одоо цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Эндсэн нярай нарын ихэнх нь төрөөд хэдхэн хонож байсан бөгөөд хамгийн том нь гурван сартай байжээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэхүү явдалд харамсаж буйгаа илэрхийлж "зүрх шимшрүүлсэн зүйл боллоо” гэжээ. Мөн тус улсын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх, Дотоод хэргийн сайд Амит Шах нар эндсэн нярай нар болон тэдний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

Гал гарсан Бхандара нь дүүрэг нь  Махараштра хотын хамгийн том хотуудын нэг болох зүүн хойд Нагпур хотоос 62 км зайд оршдог. Тус дүүрэгт орших өөр нэгэн эмнэлэгт өнгөрсөн сард мөн гал гарч байсан ч азаар хүний амь эрсдээгүй юм.

Эх сурвалж: BBC