НАСА: Ангараг дээр хөл тавьсан хамгийн анхны хүн болох гэж буй 17 настай охин

НАСА: Ангараг дээр хөл тавьсан хамгийн анхны хүн болох гэж буй 17 настай охин

Ирэх 2033 онд Ангараг гараг дээр хөл тавих хамгийн анхны хүнээр Алисса Карсон хэмээх 17 настай охин бэлтгэгдэж байна. НАСА-гийн Пасспортын Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн анхны хүн болсон тэрээр нийт 14 НАСА-ийн Зочлох Төвүүдэд хэдийнээ очиж амжжээ. Мөн түүний хувьд хамгийн залуудаа сансрын нисгэгчдийг бэлтгэдэг “Поссум” академийн төгсөгч болох юм.

NASA түүнийг сансрын нисгэгч болгохоор өнгөрсөн жилээс эхлэн дадлагажуулж байгаа бөгөөд охин ч сансрын нисгэгч болохоор хичээнгүйлэн хөдөлмөрлөж бүх хичээлүүдээ Англи, Хятад, Франц болон Испани гэсэн 4 хэл дээр сурч байгаа гэнэ. Ийнхүү тэрээр 2033 онд өөрийн хамгийн том мөрөөдлөө биелүүлэхийн сацуу хүн төрөлхтөний даалгаврыг хэрэгжүүлэхээр нисэх юм. Түүний хамгийн чухал даалгавар бол Ангараг гараг дээр хүн төрөлхтөн шинэ амьдрал бий болгож болох эсэхийг судлах явдал ажээ.

Охины хувьд даалгаварыг биелүүлэх хүртлээ хүнтэй сууж, хүүхэд гаргах боломжгүй бөгөөд түүний найзууд болон гэр бүл нь үүнд сэтгэл дундуур байдаг байна.Гэсэн ч  Алисса мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөхөөр сэтгэл шулуудсан гэнэ. Хоёр жилийн өмнө Алисса өөрийн “Blueberry” санг нээсэн ба сангийн зорилго нь хүүхдүүдийг хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах, тэдэнд болгомж олгоход чиглэгддэг гэжээ.

Эх сурвалж: Florida Today




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө