БЗД-ийн 17-р хорооны Эмнэлгийн гудамжны хоёр иргэнээс халдвар илэрчээ

БЗД-ийн 17-р хорооны Эмнэлгийн гудамжны хоёр иргэнээс халдвар илэрчээ

Өнөөдөр ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа БЗД-ийн 17 дугаар хорооны Эмнэлгийн гудамжны хоёр иргэнээс халдвар илэрсэн нь батлагдсан талаар мэдээлсэн. Шинжилгээний хариу өчигдөр орой батлагдсан бөгөөд тухайн иргэд нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байжээ.

Иймд тухайн иргэдийн ойрын хавьтлуудыг тусгаарлаж, тухайн гудамжинд анхаарал тавьж, хоёр дахь хавьтлуудаас шинжилгээ авах ажлыг нийслэлийн Эрүүл мэндийн газар өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байгаа аж. Одоогоор халдварын хариу арга хэмжээ зохион байгуулж, иргэдээс шинжилгээ авах ажил хийгдэж байна.




С.Амарсайхан дахин ХУДАЛ ярьсан уу

13 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр байнгын хороод хуралдахгүй

14 цагийн өмнө

Шуурхай мэдээ