Конгрессын төлөөлөгчид Д.Трампыг огцруулахыг дэмжжээ

Конгрессын төлөөлөгчид Д.Трампыг огцруулахыг дэмжжээ

Өчигдөр /2021.01.13/ АНУ-ын ын конгрессын төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгч Дональд Трампыг хугацаанаас нь өмнө огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, нийт гишүүдийн 232 нь уг саналыг дэмжжээ. Одоо ерөнхийлөгчийг шүүх ажиллагааг Сенатын танхим гүйцэтгэх юм. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн суудлаас огцорно.

Ингэснээр тэрээр АНУ-ын Үндсэн хууль батлагдсанаас хойш 230 гаруй жилийн түүхэнд гэм буруугаа хоёр удаа шүүлгэсэн анхны Ерөнхийлөгч боллоо.

Өмнө нь Д.Трамп 2019 онд конгрессоор шүүгдэхдээ өрсөлдөгч Жо Байдентай холбоотой хэргийг шалгуулахын тулд Украины ерөнхийлөгчид дарамт шахалт үзүүлсэн, үүнийг нь мөрдөн шалгах конгрессын түр хорооны үйл ажиллагаанд саад учруулсан гэж буруутгагдаж байв. Тухайн үед Бүгд Найрамдахчууд олонх болдог АНУ-ын Сенатын танхим Трампыг гэм буруугүй гэж үзсэнээр асуудал шийдэгдэж байжээ.

Одоо Дональд Трампын хувь заяаг конгрессийн дээд танхим болох Сенат шийднэ. Сенат дахь Бүгд Найрамдах Намын бүлгийн дарга Мич Макконел шүүх ажиллагааг энэ долоо хоногт багтааж эхлүүлсэн ч эцсийн шийдвэр шинэ ерөнхийлөгч Жо Байденыг тангараг өргөсний дараа гарна гэж мэдэгджээ.

Сенатын тогтоолыг Ерөнхийлөгч солигдсон байсан ч хэлэлцэх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл Д.Трамп 1-р сарын 20-ны өдөр албан тушаалаасаа буусан ч гэсэн “импичмент”-ийг хэлэлцэн батлах боломжтой гэсэн үг юм. Хэрэв тогтоолыг Сенат баталбал Д.Трамп түүхэнд “импичмент”-ээр огцорсон гэж тэмдэглэгдэнэ үлдэх аж/Импичмент гэдэг нь АНУ-ын холбооны болон мужийн хууль тогтоох байгууллагаас гүйцэтгэх засаглалын албан тушаалтанд хариуцлага тооцох үйл явц юм/.

Эх сурвалж: BBC